Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-06-02

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан Хонгор суманд хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн оролцоог хангасан баярын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа.

👏🏻 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан “Алдарт эх”-ийн I, II дугаар одон гардууллаа.

👏🏻 Гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн өсгөж буй ээжүүдэд “Дархан бэр”, “Уран бэр” зэрэг хүндэт шагналуудыг гардуулан хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

🎁🎁Шагналыг Сумын Засаг дарга Н.Ганбаатар, Засаг даргын орлогч дарга Т.Нинжбадам, Засаг даргын тамгын газрын дарга Ч.Мөнхтуяа, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батхишиг, Сумын ИТХ-ын төлөөлөгч М.Даваадалай нар гардуулан өглөө.

🌸🌸Хүүхэд бүр инээмсэглэлтэй, гэр бүл бүр хайр халамжаар дүүрэн байх болтугай.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 79
79 / 100%