Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ", "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026" НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2026-04-27

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хуулийн салбарын орон нутаг дахь нэгж, албадын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийн мэдэх эрхийг нэг дороос хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр /2026.04.27/ нэгдсэн өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газруудтай хамтран зохион байгууллаа. 

Нэгдсэн өдөрлөгт оролцсон байгууллагуудаас иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй  өгөхийн зэрэгцээ ерөнхий боловсролын 11, 14 дүгээр сургуулийн 8, 9, 10 дугаар ангийн нийт 161 сурагчдад “ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” сэдвээр сургалтыг явууллаа. 

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 79
79 / 100%