Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, гадуурхалт, болзошгүй эрсдэл, аливаа хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилгоор “Амьдралд ойрхон харилцаа” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг сумын 11, 14 дүгээр сургуулийн 6-10 дугаар ангийн нийт 238 сурагчдад “Vape, утаат тамхины хэрэглээ, анхаарах асуудал”, “Гар утасны зохистой хэрэглээ”, “Үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн ангид байх вэ?”, “Эцэг эх, багш нар танд яах гэж анхаарал хандуулдаг вэ? Тэдний ач тусын тухай ойлголт”, “Хийжүүлсэн ундааны буруу хэрэглээ”, “Хов зөөхийн хор уршиг” сэдвүүдийн хүрээнд сургагч багш Ч.Отгонбаярын хамт зохион байгууллаа.

