🔹 XVII дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн арван хоёрны билэгт сайн өдөр Хараагийн Дарь-Эх "Гэцогдаржайлин хийд"-ийн лам хуваргууд Ганжуурын айлтгал номоо айлдлаа. ✨
Энэхүү хурал нь Хонгорчуудынхаа буян заяаг даатган, эх орон, элгэн садан, зон олныхоо амар амгалан, эрүүл энхийн төлөө өргөн дэлгэр болж өнгөрлөө. 🙌
Зон олон минь эрүүл энх, амар амгалан байх болтугай. 🌿🕊️
Буян хишиг дэлгэрэх болтугай. 🙏

