Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийлээ
/2026.03.10/ Хонгор сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа.
Тодруулбал, шар усны үер орж ирэх эрсдэлтэй Хонгор сумын 1,2,3 дугаар багт Онцгой байдлын газартай хамтран үзлэг шалгалт хийж, шалгалтын хүрээнд Хонгор сумын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, далан суваг, ус/ гаргуурын бөглөрлийг арилгах, усны чөлөөтэй урсах боломжийг хязгаарлаж буй дутагдлыг арилгах арга хэмжээг авахаар ажиллаж байна.

