Сумын Засаг даргын Тамгын газар болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 2025 оны хэрэгжилт, биелэлтийг дүгнэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025 онд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр нийт 690 сая төгрөгийн санхүүжилттэй 14 ажлыг төлөвлөснөөс 92 хувийн гүйцэтгэлтэй хийж хэрэгжүүлсэн байна.
Уулзалтаар талууд 2026 онд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, орон нутгийн хөгжилд чиглэсэн ажлуудыг үргэлжлүүлэхээр боллоо. Тухайлбал, Хонгор суманд мини хөл бөмбөгийн талбай байгуулах ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК баярлалаа

