Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, баталлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 9 чиглэлээр 44 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталж, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахаар боллоо.
Цаашид төлөвлөгдсөн ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

