Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2026-01-20

ИТХ-ын сонгуулийн ээлжит 15 дугаар хуралдааны тов гарсантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ИТХ-ын зөвлөл /2026.01.20/-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Мал амьтны шимэгчтэх өвчнөөс эмчлэх, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
2. 2025 онд суманд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх Цагдаагийн хэсгийн ажлын тайлан
3. Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээний 2020-2025 оны биелэлт, тайланг сонсож, хэлэлцэх
4. Орон нутгийн болон ОНХС-гийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг бүртгэх, орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх
5. Ойгоос мод бэлтгэх 2025 оны хуваарийн хэрэгжилт, 2026 оны хуваарь батлах тухай
6. 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
7. Өвс тэжээлийн үнэ тогтоох тухай
8. 2026 онд хандив авах зөвшөөрөл олгох тухай
9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл шинэчлэн байгуулах тухай
10. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 70
70 / 100%