Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт 31 аж ахуйн нэгж, байгууллага, 320 орчим ажилтан албан хаагч, 80 гаруй ахлах ангийн сурагчдад сургалт-мэдээллийг хийж, цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн 9 постер зураг, 5 богино хэмжээний рийл видеог цахимаар түгээсэн нь давхардсан тоогоор 923 иргэнд хүрсэн байна. Мөн 2 төрлийн сэрэмжлүүлэг хуудсыг нийт 3000 мянга орчмыг хэвлэн иргэд, жолооч нарт тарааж сэрэмжлүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар сумын ГХУСАЗСЗ нь багийн Засаг дарга, Хамтарсан багуудтай хамтран 715 айл өрхөд мэдээлэл хүргэлээ.

