Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-03

Монгол Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил цаашид нэмэгдэх хандлагатай байх тул цахим технологийн тусламжтайгаар үйлдэгдэж буй энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ЕБС-ийн сурагчдад таниулах, тэднийг хамгаалах зорилгоор сумын ГХУСАЗСЗ-өөс Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт, аймгийн Прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа “Технологи ашиглан үйлдэгдэж буй Жендэрт суурилсан хүчирхийлэл”, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга “Хүүхэд хамгаалал ба хүүхдийн эрх” сэдвүүдээр 14 дүгээр сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдад тус тус мэдээлэл хийлээ.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 70
70 / 100%