Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

ХОНГОР СУМЫГ ЗОРИН ИРЭХ ХҮНИЙ ЭРЧИМ НЭМЭГДЖЭЭ

2025-08-28

Хонгор сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий хурлын байгууллагын өдөр тутмын ажил, сумын өнөөгийн байдлыг танилцуулж, саналаа илэрхийллээ. 

📌 Статистикчдийн судалгаагаар тус сумын нийт хүн амын тоо 5640 байна. Орон гарах, түр оршин суух хөдөлгөөнийг авч үзэхэд 6000 давжээ. Сүүлийн судалгаагаар ажил эрхлэлт өссөн дүнтэй гарсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн гол түшиц нь өрхийн үйлдвэрлэл, хувь бизнесийн үйл ажиллагаа болохыг тодотголоо. 

📌 Шинэ бүрэн эрхийн хугацаанд тус сумын хуралд 25 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа ба ажлын алба үндсэн 5 албан хаагчтай ажиллаж байна. Хурлын хуралдаан 9 удаа хуралджээ. 5 дэд хөтөлбөрийг боловсруулан үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төлөөлөгчид хороодын зохион байгуулалтад ороод ажиллаж байна.  

📌 Энэ жилийн буудайн ургалтын байдал болон цаг агаарын нөхцлийн цаашдын төлөвт үндэслэн ургацыг урьдчилан тооцоход га-аас 9,5-9,8 центнер ургац авах төлөвтэй гэж гарчээ. Хадлангийн гарц муу байгаа. Өвөлжилт хүндрэх магадлалтай байна гэж танилцууллаа.

📌 #Цаашид ажилгүйдлийг бууруулах, төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах, иргэдийн орчин нөхцөлийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

📌 #Танхимын_уулзалт-ын төгсгөлд:

- Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх,

- Орон нутгийн замд гарч буй авто ослыг бууруулахад аймгийн ГХУСАЗСЗ-тэй хамтарч ажиллахаар боллоо.  

Ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Орхон сумын ИТХ-ын дарга Б.Мөнхбаяр, Шарын гол сумын ИТХ-ын дарга Б.Болат болон аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Р.Тунгалаг-Эрдэнэ, Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Буманцэцэг Хонгор сумын ажлын албаны ажилтнууд байлаа.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 70
70 / 100%