Хонгор суманд ерөнхий боловсролын 2 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 3 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил эрчимтэй явж байна.
📌 Улсын хэмжээнд анхны жишиг болгон цөөн суманд Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа БАГШ ПЛАТФОРМ-ыг хэрэгжүүлэх нэгжийн нэгээр Хонгор сум сонгогдоод төсөл амжилттай хэрэгжиж байна. Сумын удирдлагууд багш, сурагч, эцэг эх гэсэн 3 субьектийн харилцаа шинэ төвшинд гарч сургалтын чанарт тодорхой ахиц гарна гэсэн хүлээлттэй дэмжин ажиллаж буйгаа илэрхийллээ. Боловсон хүчний тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх бодлогын ажил хэрэгтэй байгааг сумын удирдлагууд онцолж байна.
📌 Энэ жил 14 дүгээр сургуулийн Б байрны спорт заалны засварын ажил бүрэн хийгдэж дуусчээ. Ракки констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн засварын ажлыг Хонгор сумын ИТХ-ын дарга Засаг дарга нар Ажлын хэсэгт танилцууллаа.


