📌 Аюул эрсдэлгүй, таатай орчинд амьдрах иргэдээс гарсан саналын дагуу сумын төвийн гэрэлтүүлгийн ажил амжилттай хэрэгжээд дуусч байна. ОНХС-ийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Лэдсити ХХК хийж гүйцэтгэсэн байна. Нийтдээ 407 гэрэл суурилуулжээ.
📌 Мөн сумандаа ГЭРЭЛТҮҮЛГИЙН НЭГДСЭН ТӨВ-ийг байгуулсан байна. Хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, байршил, ашиглалтын явцыг бүрэн нэг дороос цахимаар хянах бөгөөд эвдрэл гэмтлийг дор бүр нь засварлах боломж бүрджээ. Энэ ажил нь улсын хэмжээнд загвар жишиг ажлын нэгээр нэрлэгдэж байгаа юм.

