Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаан өнөөдөр /2025.08.29/ 50-с дээш хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар:
📌 Хоршоог хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төслийн хэрэгжилтийн тайлан
📌Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай
📌Эрүүл мэндийн төвийн ажлын тайлан мэдээлэл сонсох, хэлэлцэх
📌 Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Засаг даргын тайлан
📌Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засаг даргын тайлан хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх
📌 Худалдан борлуулах үхрийн үнэ тогтоох тухай
📌Хөрөнгө худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай
📌 Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах тухай
Сумын ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Э.Ганзориг, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Нинжбадам, Я.Ариунцэцэг, С.Одонтуяа нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.