Сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр болон орон нутгийн төсвийн хөрөнгөөрхэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэг бүхий ИТХ-ын хяналтын хороо, Хөрөнгө оруулалт, төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороод 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, хяналт тавин ажиллалаа.