Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ХУРДАН МОРЬ УЯАЧДЫН АНХААРАЛД

2025-07-01

Хонгор сумын Үндэсний их баяр наадам 2025 оны 07 сарын 03, 04-ны өдрүүдэд болно.
Хурдан морины уралдаанд оролцох уяач, уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2025 оны 07 дугаар сарын 01,02-ны өдрүүдэд өглөөний 09:00-17:00 цагийн хооронд ЗДТГ-ын 2-р байр 302 тоот өрөөнд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг авч ирнэ үү. Үүнд:
✌1. Хурдан морины уралдаанд 2017 оны 07 дугаар сарын 01-ээс өмнө төрсөн 8 настай хүүхдийг бүртгэнэ.
✌2. Хүүхдийн төрсний гэрчилгээ /хуулбар байж болно/
✌3. Хүүхдийн даатгал хийлгэсэн баримт
✌4. Эцэг эх, асран хамгаалагч, морины эзэн, уяачийн хооронд байгуулсан гэрээ /Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, морины эзэн, уяачтай хүүхдийн аюулгүй байдлын гэрээ/
✌5. Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
✌6. Уяачийн иргэний үнэмлэх /хуулбар байж болно/
Жич: Даатгалын компани энэ өдрүүдэд хамтран ажиллана.
🤗Уяачдын анхааралд:
👉 Хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангасан байх. /Зориулалтын хантааз, өвдгөвч, тохойвч, нүдний шил, малгай зэрэг хэрэгсэл нь хүүхдийг доргилт бэртлээс хамгаална/
👉Бүртгэлийн үеэр уралдаанч хүүхдийн морины номер олгоно.
Холбоо барих утас: 94480430, 99121736

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 63
63 / 100%