Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдаан өнөөдөр /2025.06.23/ 50-с дээш хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар:

Хүүхдийн төлөө зөвлөлийн тайлан хэлэлцэх

Төсвийн тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, төсвийн ил тод нээлттэй байдлын хэрэгжилт

Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, гүйцэтгэлд хяналт тавих, тайлан хэлэлцэх тухай

Бэлчээр хамгаалах, бэлчээр ашиглах журмын хэрэгжилт

Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээний тайлан

ИТХ-ын 2025 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх

Урамшуулал олгох тухай
Сумын ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Б.Гантогтох, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Нинжбадам, С.Одонтуяа, А.Хишигбаатар нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.
