✅Монгол улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай 2025 онд байгуулсан ШС-25/007 дугаартай хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Засаг даргын 2025 оны 01-А/125 “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийг Хонгор суманд 2025 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна.
✅ Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдлага зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой комиссын 18 гишүүн, мэргэжлийн ангийн 66 гишүүн, нийт 84 бүрэлдэхүүн, 6 техник нэгжтэй тус сургуульд оролцож байна.
✅ Сургалтын хүрээнд оролцогчдод Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар болон Эрүүл мэндийн газраас 10 төрлийн сэдвээр 4 цагийн турш онолын мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.
✅ Штабын дадлага сургууль эхний цагийн байдлаар Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн үед авах арга хэмжээний талаар үргэлжилж байна.