Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС 7 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2025-04-17

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 7 дугаар хуралдаан өнөөдөр /2025.04.17/ 68 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаанаар:

📌 Хүүхэд хамгаалал, боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай 

📌 Хүний нөөцийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай

📌Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай

 📌 Соёл, спортыг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай 

📌 Хөдөө аж ахуйг хослуулан хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай

📌 Суманд үржүүлэх үхрийн үүлдэрийг тогтоох тухай

📌 Хөрөнгө худалдан борлуулах зөвшөөрөл олгох тухай

📌Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжих төсөл сонгон шалгуурлах тов тогтоох тухай 

📌Зөвшөөрөл олгох тухай

📌Хонгор хот тохижилт орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог өөрчилж, цалинг тогтоох тухай 

📌Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлттэй танилцах юм. 

Сумын ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч А.Хишигбаатар, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Нинжбадам, Я.Ариунцэцэг, Ө.Амартүвшин нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 63
63 / 100%