Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

🏵️ “УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”- ААР ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ЗУЛЗАГА БАГИЙН СААЛЬЧИН ОСОРЫН УНДАРМАА ТОДОРЛОО 👏🏻👏🏻

2025-02-27

✅ Осорын Ундармаа нь 34 жил мал маллаж байна. 35-50 үнээг тогтмол саалинд хамруулж нэг үнээнээс жилд дунджаар 2500 литр сүү сааж, 42-60 мянган литр сүүг хүнсний үйлдвэрт нийлүүлдэг.
🐂2008-оноос эхлэн саалийн үнээний 15-аас багагүй хувьд зохиомол хээлтүүлэг хийлгэж, нийт үхэр сүргээ бүрэн ээмэгжүүлж бүртгэл мэдээллийн санд бүртгүүлжээ. Мөн жилд 50-62 тонн байгалийн хадлан, 2-3 тонн гар тэжээл, 10 тонн эрдэс тэжээл, 30 тонн хүчит тэжээл бэлтгэдэг байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд сумынхаа 2 өрхийг туслах малчнаар авч өөрийн мал маллах арга ухаанд сургаж, 4 бод, 30 толгой богийг өмчлүүлж, сар бүр тогтмол цалинжуулж байна.
🇲🇳Шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц. Туваан, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар гардуулан өгч баяр хүргэлээ.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 58
58 / 100%