Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 4 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024-12-23

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 4 дүгээр хуралдаан өнөөдөр /2024.12.23/ 80 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Тус хуралдаанаар дараах 8 асуудлыг хэлэлцэхээр Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
1.Хонгор сумын 2024 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
2. ОНХС-ийн хөрөнгөөр 2024 онд хийгдсэн ажлын тайлан сонсох
3. Сумын 2025 оны төсөв батлах тухай
4. Хөрөнгө бүртгэх тухай
5. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
6. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
7. Ойгоос мод бэлтгэх 2024 оны тайлан сонсох, сумын ойгоос мод бэлтгэх 2025 оны хуваарь батлах тухай
8. Сумын ИТХ-ын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
Хуралдааныг сумын ИТХ-ын дарга Ш.Бат-Өлзий нээж үг хэллээ.
Сумын хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Ш.Анхбаяр, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Нинжбадам, Л.Гэрэлцэцэг, Б.Дашдорж нар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 57
57 / 100%