Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

МЭДЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮҮХЭД МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-05-26

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа юм. 

Шарын гол сумын ИТХ-тай хамтран спортын 4 төрөлт тэмцээн, Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн 5 төрөлт наадмыг зохион байгуулсан. Харин энэ удаа Орхон сумын ИТХ-тай хамтран оюуны мэдлэг шалгасан тэмцээнийг “Мэдлэгтэй монгол хүүхэд”  нэрийн дор өнөөдөр /2023.04.18/ зохион байгууллаа. Уг тэмцээний зохион бичлэгийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Б.Атарцэцэг, илтгэлийн уралдаанд Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Т.Анхзаяа нар “Шилдэг хүүхэд”-ээр шалгарсан ба харин нийт дүнгээр хонгор сумын 14 дүгээр сургуулийн  сургуулийн баг хамт олон 2-р байранд орлоо. 

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 55
55 / 100%