Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

СУМДЫН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД “#ӨВ_СОЁЛОО_ДЭЭДЭЛЬЕ” УРЛАГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2023-04-18

Дархан-Уул аймгийн ИТХ-аас санаачлан Шарын гол, Орхон, Хонгор сумын ЕБС-уудын ахлах ангийнхны дунд спорт, урлаг, оюуны мэдлэг шалгасан 3 төрлийн уралдаан тэмцээнийг шат дараалан зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр /2023.04.18/ Хонгор сумын ИТХ-тай хамтран урлагийн наадам зохион байгууллаа. 

📌Урлагийн наадмыг  Хонгор сумын засаг дарга Т.Атархишиг албан ёсоор нээж аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат мэндчилгээ дэвшүүлж, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нар ивээн тэтгэж,  ажлын албанаас хүрэлцэн ирж оролцогчдод амжилт хүслээ. 

Энэхүү тэмцээнд 5 сургуулийн ахлах ангийн 60 гаруй сурагчид эх орны сэдэвт гоцлол дуу, хамтлаг дуу, Бий биелгээ, багийн асуулт хариулт,  “Өв соёлоо дээдэлье” сэдэвт жүжигчилсэн тоглолтын нэгдсэн төрлөөр төрлөөр өрсөлдлөө.

💎Хонгор сумын XIV сургуулийн сурагчид 64 оноогоор "Тэргүүн байр"🏆

💎  Шарын гол сумын II сургууль 61 оноогоор "Дэд байр"

💎  Орхон сумын ЕБС 59 оноогоор Гутгаар байранд тус тус шалгарлаа 🎉🎉

✔️ Бий биелгээний төрөлд: Хонгор сумын 14-р сургуулийн сурагчид 

✔️ Гоцлол дууны төрөлд: Хонгор сумын 14-р сургуулийн сурагч У.Амин-Эрдэнэ

✔️ Хамтлаг дууны төрөлд: Шарын гол сумын 2-р сургуулийн сурагчид тус тус шалгарлаа.

АВЬЯАСЛАГ СУРАГЧИДДАА УРЛАГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ❤️

Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай 🙏

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 55
55 / 100%