Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ-ын цахим хуудас

Дархан-Уул аймаг Хонгор сум Дархан-Уул аймаг Хонгор сум

ДАРХАН-УУЛ ХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-11-03

Дархан-Уул Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд ирвэл зохих 27 төлөөлөгчид бүрэн оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

    Хуралдааныг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д /Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь нээж удирдана / заасны дагуу сумын ИТХ-ын сонгуулийн дүнгээр шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь буюу Төлөөлөгч З.Чулуунцэцэг удирдаж хурлыг нээж удирдлаа.

 

1.Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байв. Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг сумын Сонгуулийн хорооны дарга Д.Чагнаадорж танилцууллаа. Сумын ИТХ-ын 27 Төлөөлөгчдийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар зөвшөөрч баталлаа.

2.  Анхдугаар хуралдааны дэг батлах тухай асуудал байлаа. Хуралдааны дэгийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга танилцуулж төлөөлөгчид 100 хувийн саналаар баталлаа.  

3. Тооллогын комиссыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилж комиссын даргаар төлөөлөгч Б.Ариунгэрэл, нарийн бичгээр  Г.Амарсайхан, гишүүнээр Э.Батбаяр нар ажиллаа.

4. Хурлын даргыг сонгох тухай

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасны дагуу МАН-с хурлын даргад Наянтайн Ганбаатарыг нэр дэвшүүллээ.

Төлөөлөгчөөс өөр хүний нэр дэвшүүлээгүй тул Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 Хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулна... гэж заасны дагуу санал хураалтыг илээр явуулж. төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн Наянтайн Ганбаатарыг сумын ИТХ-ын даргаар дахин сонголоо. Хурлын дарга Н.Ганбаатар 27 төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өгч баяр хүргэлээ.

5. Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2. –д  ...аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй...   гэж заасны дагуу МАН-с Түмэндэлгэргийн Атархишигийг дэвшүүллээ.

Төлөөлөгчөөс өөр хүний нэрийг дэвшүүлээгүй тул илээр саналыг хурааж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн сумын засаг даргаар Түмэндэлгэрийн Атархишигийг  дэмжин Дархан-Уул аймгийн Засаг даргад санал болгон уламжиллаа.

 

6. ИТХ-ын тэргүүлэгчийг сонгох тухай

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5.Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7… төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу төлөөлөгчдөөс Ш.Бат-Өлзий, Ж. Хишигбат, Р. Тунгалагсайхан, Х. Хаш-Эрдэнэ, Ж. Баяраа, С. Одонтуяа, Ж. Энхжаргал нарын  7 хүний нэр дэвшүүлж нууцаар санал хурааж  Ш. Бат-Өлзий, Ж.Хишигбат, Р. Тунгалагсайхан, Х. Хаш-Эрдэнэ, Ж.Баяраа, С. Одонтуяа нар сонгогдлоо

 

 

 

ОРОН НУТГИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

санал өгсөн: 55
55 / 100%