Захиргааны Ерөнхий хуулийн 62.2-т “Нийтийн ашиг
сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм
хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион
байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь
хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” хэмээн заасны дагуу тус
тогтоолыг хүчингүй болгож, дахин олон нийтээр хэлэлцүүлж, саналыг тусгахаар
нээлттэй хэлэлцүүлгийг /2019.03.06/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг ИТХ-ын дарга Н.Ганбаатар удирдаж, Сумын ЗДТГазрын дарга
Д.Чагнаадорж, ИТХурлын ажлын албаны дарга Б.Мөнхбаяр, Аймгийн Авто тээврийн
газрын дарга Наранбаатар, мэргэжилтэн М.Ганзориг, авто тээврийн байцаагч
Б.Ганзориг, Байгаль орчны мэргэжлийн зөвлөх байгууллага “ЭС И СИ” ХХК –ны байгаль
орчны үнэлгээний зөвлөх Д.Даваамаа нар холбогдох асуудлыг танилцуулсан бөгөөд сумын 1-3 дугаар багийн ИНХ-ын
дарга, Тэргүүлэгчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож,
саналаа илэрхийллээ.
Одоогийн байдлаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Төлөөлөгчдийн 2016 оны 23/03 дугаар тогтоолоор батлагдсан үнэ тариф буюу
айл өрхийн хог хаягдлыг нэг өрхөөс сарын 1000 төгрөгийн хураамж авч үйлчилж
байгаа бөгөөд уг үнэ тарифыг нэмэгдүүлж, нэг өрхөөс 1500 төгрөгийн
хураамж авах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж
буйгаа илэрхийллээ.
Мөн Утаат тамхи татах
зөвшөөрөгдсөн цэгийн байршил тогтоох цэгийг 5 байршил тогтоох саналыг иргэд
дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэнд өөрчлөлт оруулах саналд иргэдээс Хонгор сум-Шинэ Дархан-Дархан зах чиглэлд 3000 төгрөгөөр, Хонгор сум-Дархан зах чиглэлд 2500 төгрөг, Хонгор сум-Цагаан буудал-17 дугаар сургууль-Дархан зах чиглэлд 2500 төгрөгөөр зорчих саналуудыг гаргалаа. Иргэдээс гаргасан саналуудыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.