ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМ

2014-09-27 20:22








   

Үүсэл хөгжил:

Дархан-Уул аймгийн Хонгор сум нь анх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ны 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан Сангийн аж ахуйн харъяалан үйл ажиллагаа явуулж байгаад 1982 оны 105 дугаар зарилгаар Дархан хотын Хонгор хороо Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан хотын Салхит хороог татан буулгаж нийлүүлэн Дархан-Уул аймгийн Хонгор сум болгон өөрчилснөөр одоогийн засаг захиргааны нэгж байгуулагдсан. Хонгор сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 3 багаас бүрддэг.  

Салхит Эрдэнэтийн төмөр замын 6-р анги, УБТЗ-ынн Үе уссрах бааз, УБТЗ-ын гал унтраах анги, Төмөр замын Салхит өртөө зэрэг төмөр замын томоохон зангилаа ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг хүргэн төрийн үйлчилгэг хүргэх нутгийн удирдлагын байгууллагууд, нийгмийн суурь үйлчилгээг хүргэх төсвийн байгууллагууд, Хаан банк, Төрийн банкны салбартай үүрэн холбооны бүх операторуудын станц суурилагдсан интернет сүлжээ, цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, орон нутгийн дулаан хангамжийн болон ус ашиглалт, ариутгах татуургын цогц систем бүхий орон сууцны хороололтой дэд бүтэц хөгжсөн орчин үеийн суурин болж хөгжиж байна.

Хүн ам:

2016 оны жилийн эцсийн байдлаар 6402 хүн амтай, 1614 өрхтэй, хүн амын 57 хувь буюуу 3446 нь хөдөлмөрийн насны иргэд, 12,9 хувь буюу 787 тэтгэврийн насны ахмад 30,7 хувь буюуу 1876 нь 0-16 насны хүүхэд тус тус эзэлдэг. 

Газар тариалан:

Хонгор сум нь 253,3 мянган га нутаг дэвсгэртэй, аймгийн газар нутгийн 77%-ийг эзэлдэг. 31,2 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. 2012 онд улаан буудай 3985,9 га-д тариалж 8980 тонн ургац хурааж байсан бол 2013 онд 10640,5 га талбайд тариалж 11600 тонн үр тариа, рапс 5715 га-д тариалж 4030 тонн, төмс 238 га-д тариалж 2800 тонн, хүнсний ногоо 125 га талбайд тариалж 1700 тонныг, 2014 онд 17178,8 га-д 14900 тонн үр тариа, рапс 5441,1 га-д тариалж 3950 тонн, төмс 250 га-д тариалж 2700 тонн, хүнсний ногоо 129,1 га-д тариалж 1540 тонн ургац, 2015 онд улаан буудай 14456,6 га талбайд тариалж 3813 тонн, рапс 4713 га талбайд тариалж 609,6 тонн, малын тэжээл 132 га талбайд тариалж 2088,3, төмс 120 га талбайд тариалж 931 тонн, хүнсний ногоо 137 га талбайд тариалж 1084,8 тонн, гурвалжин будаа 200 га талбайд тариалж 40 тонн ургац тус тус хураан авсан.

2016 онд Улаанбуудай 11709,7 га талбайд тариалж 18918 тонн, төмс 260,0 га талбайд тариалж 2500 тонн, хүнсний ногоо 150 га талбайд тариалж 1800 тонн, тэжээлийн ургамал 170 га талбайд тариалж 306 тонн тус тус хураан авсан байна. 

Мал аж ахуй:

2012 оны жилийн эцсээр мал тооллогын дүнгээр сумын хэмжээнд 125,5 мянган толгой мал тоологдож байсан бол 2013 онд 127,4 мянган толгой мал, 2014 онд 172,8 мянган толгой мал тоологдож, 2015 онд тэмээ 4, адуу 7420, үхэр 7765, хонь 83073, ямаа 41925, нийт 150187 тоо толгой мал сүрэг тоологдсон. Тус сумын иргэд, хөдөлмөрчдөд сүүлийн үед өндөр үр ашигтай мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуй 6, нарийн нарийвтар ноост хонины аж ахуй 2, гахай 1 аж ахуй, зөгийн 1 бүл аж ахуйг хөгжүүлж, хөрсийг элэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, усалгаатай газар тариалан, эрчимжсэн МАА-н үйлдвэрлэл, газар тариалан МАА хосолсон өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж.   

Төсөв, эдийн засаг:

Орон нутгийн төсвийн орлого 2015 онд 119 хувь буюу 14297400 төгрөгөөр давж биелсэн. 2016 онд төлөвлөгөө 111,994,0 сая төгрөг байхаас гүйцэтгэл 107,246,0 сая төгрөг буюу 95,7 хувийн биелэлттэй байна.

Орон нутгийн хөгжлийн сангаар 2013 онд 762,2 сая төгрөг, 2014 онд 733,0 сая төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг санхүүжүүлсэн байна. Үүнээс дурьдвал сумын төвийн Атар, Сансар хэсгийн 130 өрхийг цэвэр усны инженерийн шугам сүлжээнд холбох, сумын төвд иж бүрэн спортын төв байгуулах, Эрүүл мэндийн төвийн дэргэд хаш чулуун эмчилгээний төв байгуулах, Сумын төв болон салхит багуудын нийтийн орон сууцны сантехникийн их засвар, гэрэлтүүлгийн засвар зэрэг 15 гаруй  ажил хийгдсэн байна.



Сэтгэгдэл ачааллаж байна ..